Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийн сургалт боллоо

2017-03-15

                          2017 оны 3 дугаар сарын 9
            Сумын ИТХ-ын дэргэдэх иргэний танхимын календарчилсан төлөвлөгөөний дагуу багийн иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчдэд нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. 
              Сургалт “Нутгийн өөрөө удирдах байгууллага, үндсэн хуулийн болон эрх зүйн хүрээ”, “Байгаль орчин, газрын харилцаа” сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд сургалтыг нутгийн удирдлагын холбооны сургагч багш Ө.Цогбадрах, сумын ИТХ-ын ажлын албатай хамтран зохион байгууллаа.
             Сургалтанд нийт 4 багийн 19 иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид хамрагдсан байна.

Барх багийн ИНХ-ын Тэргүүлэгч Д.Баярмаа

Хурх багийн ИХН-ын Тэргүүлэгч Р.Эрдэнэцэцэг

Зүүн гар талаас: Хурх багийн ИНХын дарга Б.Бат-Өлзий, Барх багийн ИХН-ын дарга Н.Мэндсайхан


Зүүн гар талаас: Онон багийн ИНХын дарга Ц.Чинбат, Норовлин багийн ИХН-ын дарга Б.Болд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%