Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

2017-03-15

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр /2017.03.16/ болж аймаг, орон нутгийн цаг үеийн 13 асуудлыг хэлэлцэв. 
ТӨРИЙН ДЭЭД МЕДАЛЬД УЛАМЖЛАВ
Аймгийн эрүүл мэнд, боловсрол, гааль, хяналт, зэвсэгт хүчин, зам тээвэр, уул уурхай, хүнс хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажилласан зарим хүмүүсийг Монгол Улсын цол, одон медалиар шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэв. 
Үүнд Гавъяат багш цолоор 1, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 26, Цэргийн гавъяаны одонгоор 6, Хөдөлмөрийн хүндэт медалиар 23, Цэргийн хүндэт медалиар 1 хүнийг тус тус шагнуулахаар дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.
ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ
ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
“Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн”-д багтаж байсан Дэлхийн зөн олон улсын байгууллага, Тахарын алба зэрэг нэгжүүд татан буугдсан, мөн зарим байгууллагуудын ажил үүргийн давхцал гарсантай холбогдуулан уг зөвлөлийн бүрэлдэхүүн болон ажиллах журмыг шинэчлэн баталлаа. 
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНД
АЖИЛЛАХ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ТОМИЛОВ
Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид орон нутгийн өмчид сургууль цэцэрлэгийн зөвлөлд үүсгэн байгуулагчаар ажилласнаар сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургууль, цэцэрлэгийн дотоод дэг журам, зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох, сургууль, цэцэрлэгийн болон тэдгээрийн захирал, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх, туслах, сургалтын чанарын түвшинг сайжруулах санал боловсруулах, багш, суралцагч, ажилтны эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэнэ. 
Тэргүүлэгчдийн хурлаар Дархан сумын 4 дүгээр сургуулийн үүсгэн байгуулагчийн төлөөллөөр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Гантуул, Дархан сумын 15 дугаар цэцэрлэгийн үүсгэн байгуулагчийн төлөөллөөр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Буяндүүрэн нарыг тус тус томиллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%