Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

уул уурхайн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах талаар сургалт зохион байгуулагдав

2017-03-15

2017 оны 3 дугаар сарын 13-14

 Европын холбооны санхүүжилтээр Дэлхийн байгаль хамгаалах сангаас хэрэгжүүлж байгаа Иргэдийн оролцоог хангах ньУул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөнд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах ньтөслийн зүгээс “Уул уурхайн үйл ажиллагаанд холбогдох талуудын оролцоог хангах хууль, эрх зүйн боломж” сэдвийн хүрээнд Батширээт, Биндэр  сумын иргэд болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудын удирдлагуудад 2 өдрийн турш сумын соёлын төвд сургалт зохион байгууллаа.

Төслийн зорилго:

Ø  Байгаль орчны нөлөөлөх байдлын төлөвлөгөө болон уул уурхайтай холбогдох хууль тогтоомжийг зохистой хэрэгжүүлэх, олон нийтийн чадварлаг оролцоог бэхжүүлэх замаар эрүүл байгаль орчныг цогцлоон хамгаалах эрхийг бүрдүүлэх,

Ø                  Байгаль орчны олон нийтийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж хамтын ажиллагааг хөгжүүлсний дүнд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд оролцох эрхийг ханган бэхжүүлэх мөн уул уурхайтай холбогдох шийдвэр гаргах үйл явцад бодитой нөлөөтэй оролцоог хөгжүүлэх,

Ø                  Олон нийтийн сурталчилгааг хэрэгжүүлэх замаар уул уурхайн нөлөөлөлд ихээр өртөж буй малчдын бүлгийн оролцоог хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж оролцох эрхээр ханган бэхжүүлэхэд оршино.

Төсөл хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүн: Тус төсөл 2018 он хүртэл хэрэгжих юм.

  •                 Байгаль орчны үнэлгээний зөвлөх, багийн ахлагч Д.Эрдэнэ - байгаль орчинд нөлөөллийн үнэлгээнд санал өгөх, төлөвлөх, хянах
  •                 Хүний эрхийн хуульч Б.Цэцэнбилэг - бүс нутгийн иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан уул уурхайн үйл ажиллагаанд холбогдох талуудын оролцоог хангах хууль, эрх зүйн боломж
  •                 Уул уурхайн асуудал хариуцсан зөвлөх Д.Ариунболд - Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны тухай ойлголт
  •                 Нийгмийн асуудал хариуцсан А.Нямдорж, Ц.Одгэрэл


сургалтанд хамрагдсан иргэд


Уул уурхайн асуудал хариуцсан зөвлөх Д.Ариунболд



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%