Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ШИЛЭН ЭМНЭЛЭГ” ТӨСЛИЙГ ДАХИН ШИНЭЧЛЭН НАЙРУУЛАХААР БУЦААВ

2017-03-15

Аймгийн нэгдсэн эмнэлэг нь 534 эмч, эмнэлгийн ажиллагсадтайгаа үйл ажиллагаа явуулж аймгийн нийт хүн амд эрүүл мэндийн бүх төрлийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Иргэдийн зүгээс эрүүл мэндийн салбарын үйлчилгээг хүртээмж муутай хэмээн шүүмжилдэг.
Зарим тоо баримтаас дурьдвал Амбулаторийн үзлэг үдээс хойш давтан ирэлт 28%, ЭХО үзлэг 3 хоног, Мэдрэлийн тасгийн ор 3-5 хоногийн хүлээлттэй байна. 
Хэдийгээр 2015 оноос “Цахим эрүүл мэнд” төслөөр эрүүл мэндийн байгууллагууд цахим сүлжээнд холбогдож, олон төрлийн цахим программ ашиглан, компьютер хэрэгслүүдээр хангагдаж байгаа боловч Нэгдсэн эмнэлэг, өрх, сум, тусдаа байрладаг  сүрьеэ, сэтгэцийн  тасгуудтай  харилцах цахим орчин  бүрдээгүй байна. 
Сүүлийн 4 жилийн байдлаар тус эмнэлгийн чанарын албанд ирсэн өргөдөл гомдлын шалтгаанд дүгнэлт хийхэд 70 гаруй хувь нь эмч эмнэлгийн ажилчдын үйлчлүүлэгчид өгөх мэдээлэл хангалтгүй, хийгдэх мэс засал ажилбарын талаар дэлгэрэнгүй тайлбарыг бүрэн өгөх байдал дутагдалтай, эмнэлгийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтын ил тод биш байдал, эмнэлгийн тасаг нэгжүүдийн байрлал тодорхойгүй, эмнэлгийн ажилчид үйлчлүүлэгчдэд мэдээлэл өгөх байдал хангалтгүй, төрөх тасагт эх болон хүүхдийн талаар мэдээлэл авах нь чирэгдэлтэй зэрэг шалтгаанууд эзэлж байна.
Иймд   аймгийн Нэгдсэн эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ээлтэй, нээлттэй, хүртээмжтэй , чанартай , үр дүнтэй, чирэгдэл хүлээгдэлгүй авах эрхийг хангах бүх нөхцөлийг бүрдүүлэх  зорилгоор  “Шилэн эмнэлэг” төслийг өөрсдийн цахим орчин,  техник технологийн нөөц бололцоонд тулгуурлан боловсруулан, Тэргүүлэгчдийн хуралд танилцуулсан юм. 
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар уг төслийг хэлэлцэн, Тэргүүлэгчдээс гаргасан саналуудыг тусган, дахин боловсруулах үүрэг өгч, дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%