Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мод бэлтгэлийн ААН, нөхөрлөлүүдэд сургалт зохион байгууллаа

2017-03-16

2017 оны 03 дугаар сарын 15.

Сумын ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, мод бэлтгэлийн мэргэжлийн байгууллагуудад Монгол улсын ойн тухай хууль, түүнийг дагаж гарсан шинэ журмын талаар танилцуулах сургалтыг аймгийн БОАЖГын ойн алба, сумын ЗДТГ, сум дундын ойн анги хамтран зохион байгууллаа. Сургалтанд ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНэгж нөхөрлөлүүдийн төлөөлөл 36 иргэн хамрагдсан байна. Мөн ДБХСангийн зүүн бүсийн салбарын зохицуулагч, мэргэжилтэн оролцож мэдээлэл хийлээ.

-          МУ-ын БОАЖЯ-ны сайдын А/133 тоот журмыг танилцуулах – Хэнтий аймгийн БОАЖГ-ын ойн албаны дарга Д.Мөнгөнцэцэг

-          2016 оны мод бэлтгэлийн гүйцэтгэл, орлого, 2017 оны мод бэлтгэлийн хуваарь – СДОА-ийн инженер Г.Гансүх

-          Гал түймрээс урьдчилан сэргийлэх, цаг алдахгүй шуурхай унтраах талаар зөвлөгөө өгч, хүлээлгэх хариуцлага, дайчилгааны талаар – БОХ-ын улёсын байцаагч Б.Мөнх-Очир

-          2016 онд СДОА-аас хийсэн ажлын тайлан – СДОАнгийн дарга Л.Энхтөвшин

-          Мод бэлтгэл явуулах эрх олгох, түүнд тавих хяналт шалгалтын талаар – Байгаль хамгаалагч Б.Очирпүрэв нар илтгэл танилцууллаа.


СДОА-ийн инженер Г.Гансүх


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%