Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ

2017-03-16

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн зөвлөгөөн өнөөдөр /2017.03.16/ Дархан сумын ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа.Уг зөвлөгөөнд Цагдаагийн газрын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар, Замын цагдаагийн тасгийн дарга, ахмад П.Ганхуяг нар Цагдаагийн газар, замын Цагдаагийн тасгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм.Дархан-Уул аймагт 2016 онд зам тээврийн хэрэг, осол 784,  Эрүүгийн хэрэг 62 бүртгэгдсэн бөгөөд үүний голлох шалтгаан нь хот дотор такси үйлчилгээний зориулалт бүхий  зам, зогсоолын асуудал шийдэгдээгүйгээс жолооч нар дурын газраа зорчигчийг буулгаж суулгах цаашлаад зам тээврийн хэрэг зөрчил, осол гаргах нөхцөл бүрдэж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хохироосон хэрэг буурахгүй байгаа юм. Үүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэгдсэн олон талт арга хэмжээг Цагдаагийн газраас зохион байгуулжээ. Тухайлбал “Сургуулийн цагдаа”, “Хөдөлгөөнт эргүүл”-ийг тогтмол ажиллуулж, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, хууль бус зорчигч тээврийн үйлчилгээнд тавих хяналтыг сайжруулснаар хэрэг зөрчлийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурсан хэмээн Хурандаа Г.Эрдэнэбаатар мэдээлэв.Мөн боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргал танилцууллаа.Дархан-Уул аймагт 43 цэцэрлэгт 7852 хүүхэд хүмүүжиж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа бол ерөнхий боловсролын 27 сургуульд 19374 хүүхэд суралцаж байна. 
Боловсрол соёлын газраас “Аймгийн боловсролыг 2014-2020 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”, “Аймгийн боловсролын салбарт 2016-2018 онд баримтлах стратеги” зэрэг бодлогын бичиг баримтыг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь “2017-2020 онд боловсролын салбарт хөгжлийн шинэ үеийг эхлүүлэх чухал алхам хэмээн Боловсрол соёлын газрын дарга Р.Батжаргал ярилаа.Тэрбээр багш мэргэжилтнүүдийг сургах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, “Зөвлөн туслах үйлчилгээ”-г явуулах, мэргэжлийн бүх багш нараас ”Багшийн мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалт” авах, Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, элсэлтийн ерөнхий шалгалтаар улсад амжилт гаргасан багш сурагч, сургуулийг урамшуулах зэргээр боловсролын чанарын үзүүлэлтээ сайжруулж,  түүний тогтвортой байдлыг хадгалах нь зүйтэй хэмээн үзэж байна.
Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хороо нь /2017.03.09/ 1 дүгээр сургууль, “Од цогцолбор” сургууль, 13 дугаар цэцэрлэг, 25 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, тус байгууллагуудын удирдлага, багш, сургууль, цэцэрлэгийн зөвлөл, сурагч, эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон бөгөөд уг ажлын тайлан дүгнэлтийг зөвлөгөөний үеэр танилцуулсан юм. 
Уг дүгнэлтэд сургалтын орчин нөхцлийг сайжруулах нэрээр эцэг, эхчүүдээс мөнгө татдаг боловч тухайн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ санхүүгийн хувьд ил тод бус, тендер, сонгон шалгаруулалтгүй явуулдаг тухай хөндөж, сурагчдыг хамран сургах, тойрогт бүсчлэх, хүүхдийн тоог тэнцүүлэх, ачааллыг тэгш хуваарилах бодлогод анхаарах, сургууль, цэцэрлэгүүдийн зөвлөлийн ажлыг идэвхжүүлж, тогтвортой ажиллуулах зэргээр Боловсрол, соёл, урлагийн газрын үйл ажиллагааг сайжруулах тухай анхааруулжээ.
Мөн зөвлөгөөний үеэр Төлөөлөгчид дээрх мэдээллүүдтэй холбоотой асуулт тавьж, аймгийн Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газрын үйл ажиллагаатай холбоотой саналаа илэрхийллээ. Зарим тодруулга хүссэн асуултын хариуг эргэн мэдэгдэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%