Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Олон нийтийн цагдаа” ажилласнаар хэрэг зөрчил буурчээ

2017-03-17

Тус аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, аймгийн Цагдаагийн Газрын дарга Г.Эрдэнэбаатар нар Дархан хотын Олон нийтийн цагдаа нартай гурвалсан гэрээ байгуулав.
Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж  нийтийн хэв журам хамгаалах үүрэг хүлээсэн олон нийтийн цагдаагийн ажилтны тоог 18 байхаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоосон ч одоогийн байдлаар 12 нь л ажиллаж байна. “Олон нийтийн цагдааг ажиллуулснаар Дархан хотын хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч нийтийн эзэмшлийн зам талбайд үйлдэгддэг танхай, булаалт, бусдын биед гэмтэл учруулах зэрэг хэргүүдийн гаралт тодорхой төвшинд буурсан” гэж аймгийн Цагдаагийн Газрын Олон нийттэй харилцах албаны ахлах  байцаагч Д.Гэрэлмаа ярилаа.
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн дарга Г.Эрдэнэбат, “Олон нийтийн цагдаа нартай гэрээ байгуулснаар тэдний  урамшуулал болон бусад шаардагдах санхүүжилтийг орон нутгийн төсөвт суулгаж нийгмийн асуудлыг шийдвэрлэх эрх зүй бүрдэж байна” гээд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж нийгмийн хэв журам хамгаалахад Олон нийтийн цагдаагийн ажилтны нэр хүндийг өндөрт өргөж хууль дүрмийг чанд сахиж амжилт гаргаж ажиллахыг хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%