Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Багийн ИНХ-ын дарга нарын хамтарсан зөвлөлгөөн болов

2017-03-17

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид,Багийн ИНХ-ын дарга нарын хамтарсан зөвлөлгөөн 2017.03.16-ны өдөр сумын хуралдааны танхимд боллоо. Зөвлөлгөөнөөр Дархан сумын төсвийн бүтэц, орлого бүрдүүлэлтийн талаар мэдээллий аймгийн Татварын хэлтсийн орлого бүрдүүлэлтийн тасгийн дарга Д.Гантөмөр мэдээлэл хийв.Өнөөдрийн байдлаар 28065 иргэн татварын баазад бүртгэлтэй.Дархан сумын 18 багт орон тооны 19 байцаагч, орон тооны бус 5 төлөөлөгч төвлөрсөн зах, замын постуудад ажиллаж төсвийн орлогыг бүрдүүлэхээр ажиллаж байна.Татварын улсын байцаагч Х.Оюунцэцэг “ Е баримт”-ын тухай танилцуулга мэдээллийг хийв.

Төлөөлөгчид болон багийн ИНХ-ын дарга нар сумын татварын нэмэгдүүлэх талаар санал солилцож тухайн нутаг дэвсгэрт ажиллах байцаагч нартай хамтран ажиллах боломжтойг ярьж байлаа. Зөвлөлгөөний төгсгөлд Дархан сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун танилцууллаа. Өнгөрсөн жилүүдийг бодвол хөрөнгө оруулалтын хэмжээ багассан боловч орон нутгийн төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилж үр ашигтай ажиллах төрийн үйл ажиллагаанд иргэдийн санал санаачлага, оролцоог нэмэгдүүлж тэдний аж амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилтыг дэвшүүлсэн гэв. Дархан сум 2017 онд иргэдээс ирүүлсэн санал,хүсэлтэд тулгуурлан гэр хороололд өрхийн эмнэлэг барих, эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, Дархан сумын 21 дүгээр цэцэрлэгт нэг анги тохижуулж 36 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах, Ном хөтөлбөрийн хүрээнд төв номын санд 268 ширхэг номоор хангах, “Амгалан Дархан-3” төслийн хүрээнд тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэрэгт хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1552
614 / 40%
486 / 31%
219 / 14%
233 / 15%