Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороо хуралдав

2017-03-17

Дархан сумын ИТХурал 31 Төлөөлөгчидтэй. Төлөөлөгчид 5 салбар хороонд харъяалагдан үйл ажиллагаа явуулдаг. Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороо 2017.03.16-ны өдөр хуралдлаа. Тус хороо 2017 оны хоёрдугаар улиралд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд гишүүдээсээ санал авчээ.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороо хүүхэд залуучуудад бүх талаар сурч боловсрох, иргэдэд ажил хөдөлмөр эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн эмзэг бүлэг бүрт үзүүлэх халамжийн үйлчилгээг оновчтой болгоход чиглэгдсэн үйл ажиллагааг явуулахыг зорьж ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%