Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах комисс хуралдлаа.

2017-03-17

Иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах комисс 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хуралдлаа. Цагдаагийн албаны тухай хуульд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байхаар заасан.
Иргэний зөвлөлийн гишүүнээр энэ хуулийн 62.3-т заасан шаардлагыг хангасан, тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 5 жил оршин сууж байгаа, оршин суух бүртгэлтэй Монгол Улсын иргэнийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гурван жилийн хугацаагаар томилно. Иргэний зөвлөлийн гишүүн нь сүүлийн 5 жил цагдаа, прокурор, шүүгч, төрийн улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй, ял шийтгэлгүй, ашиг сонирхлын зөрчилгүй Монгол Улсын иргэн байна.
Иргэний зөвлөл хараат бус ажиллаж, тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй.
Иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах комисст 7 хүнийг материал ирсэн бөгөөд Д.Жаргалсайхан, Б.Өнөрбаяр, Ж.Ихбаяр, Н.Батсайхан, Ц.Нарантуяа нарын холбогдох материалыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар тогтлоо.

                                                                            Ц.Мөнхзул /2017.03.17/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%