Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Шарын гол сумын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

2017-03-17

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус эмнэлэг сард 60-70 өвчтөнг хэвтэн эмчлүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Аймаг, орон нутгийн удирдлагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс шинэ техник тоног төхөөрөмжөөр хангах, орны хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн болоод эмийн бус үйлчилгээг орчин үеийн шаардлагад нийцүүлэхэд хичээн ажиллаж байгаа тухайгаа Шарын голын сумын Засаг дарга Б.Амарсанаа хэлж байлаа. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Австрали улсын баруун Австралийн Монголыг хариуцсан өргөмжит консултай холбогдон сумын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжөөр туслах хүсэлт гаргасны хариуд тус улсаас 100 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар өгчээ.  Үүнд эрүүл мэндийн төвд шаардлагатай көөврийн рентген машин, бүрэн автомат тохируулгатай эмнэлгийн ор, эм тарианы түрдэг тэрэг, өвчтөн зөөдөг тэргэнцэр зэрэг 40 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмж багтжээ.

Тус төвийн үйл ажиллагаатай танилцсан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа цаашид шаардлагатай нарийн шинжилгээний аппаратыг шинэчлэхэд анхаарч аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахаа хэлж байсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%