Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Болжмор” клубын сурагчид энэ хавар сургуулиа төгсөнө

2017-03-17

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа 2008-2012 онд “Төвшин сэтгэл сан”-гаар дамжуулан хүүхэд бүрт ном уншуулах “Номтой нөхөрлье” аяныг зохион байгуулж энэ арга хэмжээнд 52 мянга гаруй хүүхэд хамрагдаж байжээ. Аяны үр дүнд Шарын гол сумын 2 дугаар сургуулийн 7 дугаар ангийн сурагчид “Болжмор” клуб байгуулж хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэх аяныг орон нутагтаа үргэлжүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд “Болжмор” клубын сурагчид уншсан номоороо жүжигчилсэн тоглолт хийх, номын тэмдэглэл хөтлөх, бяцхан дүү нартаа дуртай номыг нь уншиж өгөх зэргээр үеийн нөхдөө ертөнцийг харах цонх болсон номонд шунан дурлуулах аргыг олон аргаар зохион байгуулдаг тухайгаа ярьж байв. Өнөөдөр тус клуб хүрээгээ тэлсээр олон гишүүдтэй болж анхдагч “Болжмор”-ууд энэ хавар сургуулиа төгсч хүссэн мэргэжлээ эзэмшин ажил амьдралын гараагаа сонгох торгон мөчтэй тулгарчээ.   
Анхдагч болжморууд болох Шарын гол сумын 12 жилийн 2 дугаар сургуулийн 5 бүлгийн 116 сурагчдад мэргэжлээ зөв сонгон зорилго тэмүүллээр жигүүрлэн хэрхэн амжилттай ажиллаж амьдрах талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийн туршлагаас хуваалцан зөвлөгөө өгч харилцан санал бодлоо солилцсон юм. Уулзлалтын үеэр төгсөх ангийн сурагчид УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг “бидний болжмор найз” хэмээн хүндлэн дуудаж хүүхэд насанд ном унших дадал хэвшилд сургасанд баярлалаа хэмээн талархлаа илэрхийлж байсан юм. 
Уулзалтын төгсгөлд Д.Хаянхярваа “Хүүхдүүд та бүхэн ирээдүйн мэргэжлээ сонгохдоо нэгдүгээрт аав ээжээсээ, хоёрдугаарт эрдэм номын үүдийг нээсэн багшаасаа, гуравдугаар 10 жил нэг ширээнд тохой залган суусан найз нөхдөөсөө асуу. Мөн хамгийн чухал нь өөрийн дотоод сэтгэлээ сайн сонсч би юуг хамгийн сайн сурч хийж чадах вэ гэдгээ сайн бодож байж шийдвэрээ гаргаж байгаарай. Хэн нэгнийг дагаж гэнэн томоогүй зангаар хүсээгүй мэргэжлээ битгий сонгоорой. Чиний хамгийн сайн чаддаг мэддэг бүхэн залуу насанд чинь амьдралын хэвшил болж ирээдүйдээ итгэлтэй амьдрах түлхүүр болох юм.  Амьдралдаа зорилго тавьж түүнийхээ ард гардаг байх нь амжилтын үндэс. Хөрөнгөтэй мөнгөтэй бүхэн сайхан амьдардаггүй, харин зорилго тэмүүлэлтэй, байгаа амьдралдаа сэтгэл хангалуун хүн л аз жаргалтай амьдардаг юм шүү. Ертөнцийг танин мэдэх номыг эрхэм нөхрөө болгон эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон Монгол эх орныхоо ирээдүйн хөгжлийг атгагч иргэн болоорой” хэмээн сургасан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%