Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Д.ХАЯНХЯРВАА ШАРЫН ГОЛ СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ

2017-03-17

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн ээлжит тайлангийн уулзалт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын иргэд сонгогчидтой уулзсанаар үргэлжлэв. 
Өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоомж, төрөөс иргэдэд чиглэсэн бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулах болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж мэдээлэл өгсөн. 
Уулзалтад оролцогчид бүх шатанд сахилга хариуцлагыг сайжруулах, авлига хээл хахууль, төрийн албан хаагчдын хүнд суртлыг багасган үйлчилгээний чанарыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, орон нутгийг хотын статустай болгох,  цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн замыг засах, иргэдэд мэдээллийг ил тод нээлттэй хүргэдэг байх, ажиллаж байсан байгууллага татан буугдсан, архивт бичиг баримт нь байхгүйн улмаас тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгох,  хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас группт гарахад хүндрэл бэрхшээл учирдаг, эмнэлгийн үйлчилгээ авахад эм тариа хүрэлцээгүй, мэргэжлийн эмч нар дутмаг, халуун усны газар байгуулах зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж тодорхой арга хэмжээ авахыг хүсэв. 
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон аймаг сумдын удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар иргэдээс гарсан саналыг ажил болгон үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгана гэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%