Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил -2017” эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн болов

2017-03-20

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хууль, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого зэрэг хууль, эрх зүй шинээр бүрдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж тодорхойлох болсон. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандан судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хамаарах ба иргэд салбаруудын оролцоо чухал үүрэгтэй. Эдгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх улсын болон орон нутгийн хэмжээнд баримталж байгаа бодлого, чиглэл, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, зөвлөлдөх, удирдах ажилтнуудын арга барилыг сайжруулж, чадавхижуулах сургалтыг зохион байгуулах зорилгоор төр, хувийн хэвшлийн бүх шатны 70 гаруй удирдах ажилтан оролцсон зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөний нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Б.Баттөмөр, Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Эрдэнэбат, Аймгийн Засаг Даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн Бодлогын Хэлтсийн дарга Н.Цасчихэр нар оролцож, эрүүл мэндийн салбарын нийт эмч, ажиллагсад, удирдлагуудад мэндчилгээ дэвшүүлж, цаашдын ажил үйлчилгээнд амжилт хүсч, анхаарах зүйлийн талаар зөвлөгөө өгөв.

Эхний өдрийн зөвлөгөөнд Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарын бодлого, нийгмийн эрүүл мэнд, санхүү төлөвлөлт, хяналт үнэлгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмийн аюулгүй байдал, салбарын шинэ технологи, инноваци, хувийн хэвшлийн тусламж үйлчилгээний талаар илтгэл, мэдээллүүдийг тавьж, “Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх “Эрүүл Дарханчууд” дэд хөтөлбөрийн 8 зорилтын хүрээнд 2017-2026 онуудад хэрэгжүүлэх гол арга хэмжээний зураглалыг зөвлөлдөж гаргалаа.

Зөвлөгөөний дараагийн өдөр “Имако Консалтинг” институтын захирал Д.Лхагвадулам, багш Б.Итгэлт нар удирдах ажилтнуудад шинэ эринд байгууллагыг хэрхэн шинэчлэх вэ?, шинэ цагийн удирдлагын эмиж, бүтээлч сэтгэлгээний загварчлал, удирдлага байгууллага дахь эерэг харилцааг үйлдвэрлэгч зэрэг сэдвүүдээр сургалтыг зохион байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4082
2768 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%