Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сум татварын орлогоо нэмэгдүүлэх талаар зөвлөлдөв

2017-03-21

Тус аймгийн Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид оролцсон сумын бүх  Багийн ИНХ-ын дарга нарын хамтарсан зөвлөлгөөн болов.

Зөвлөлгөөнөөр Дархан сумын төсвийн бүтэц, орлого бүрдүүлэлтийн талаар аймгийн Татварын Хэлтсийн Орлого бүрдүүлэлтийн тасгийн дарга Д.Гантөмөр мэдээлэл хийж “Одоогийн байдлаар 28065 иргэн татварын баазад бүртгэлтэй байдаг бол тус сумын 18 багт орон тооны 19 байцаагч, орон тооны бус таван төлөөлөгч төвлөрсөн зах, замын хяналтын хэсгүүдэд ажиллаж байна” гэв.

Тэрбээр Орон нутгийн төсөв болон төсвийн орлогыг бүрдүүлж буй байгууллага, иргэдийн албан татварын төрлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн бол Татварын улсын байцаагч Х.Оюунцэцэг “Е баримт”-ын тухай танилцуулсан юм. Төлөөлөгчид болон багийн ИНХ-ын дарга нар сумын татварын орлогыг нэмэгдүүлэх талаар санал солилцож тухайн нутаг дэвсгэрт ажиллаж буй байцаагч нартай хамтарч ажиллах боломжтойг ярьж байлаа. Зөвлөлгөөний төгсгөлд Дархан сумын “Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г сумын ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун танилцуулахдаа: “Өмнөх жилүүдийг бодвол хөрөнгө оруулалтын хэмжээ багассан ч орон нутгийн төсвийн орлогыг оновчтой зөв хуваарилж төрийн үйл ажиллагаанд иргэдийн санал санаачлага, оролцоог нэмэгдүүлж тэдний аж амьдралыг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн” гэлээ.

Тус сум 2017 онд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд тулгуурлаж гэр хороололд Өрхийн эмнэлэг барих, бусад өрхийн эмнэлгүүдийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж Дархан сумын 21 дүгээр цэцэрлэгт шинээр нэг анги тохижуулж 36 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах юм байна. Мөн “Ном хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн Төв номын санг 268 ширхэг номоор хангах бол “Амгалан Дархан-3” төслийн хүрээнд цагдаагийн алба хаагчдын тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зэргээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%