Австри улсад зохион байгуулагдаж буй өвлийн тусгай олимпод Монгол Улсыг төлөөлөн 14 тамирчин гүйлтийн цана, цасны гуталтай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрөлд оролцож байна.
Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнд Дархан-Уул аймгийн Дархан сумын "Энэрэл" цогцолбор сургуулийн 8Б ангийн сурагч Н.Уянга охин багтсан бөгөөд Гүйлтийн цанын төрлөөр 50 метрт Монголын анхны алтан медалийг авах болзол хангасан амжилт гарган, дарханчуудынхаа магнайг тэнийлгэв.
Дархан хотын унаган охин Н.Уянга маань дахин гүйлтийн цанын 100 метрт оролцож, олон улсын тамирчидтай хурд хүч, авхаалж самбаагаа сорихоор бэлтгэж байна.
Түүнийг энэхүү тэмцээнд оролцоход JCI Mongolia, JCI Darkhan Chapter байгууллагууд санхүүгийн бүх талын дэмжлэг үзүүлжээ.