Хуралдааны төгсгөлд дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд: 1-19 хорооны Иргэний танхимд хэрэгжүүлсэн шинэлэг ажлуудыг сурталчлан туршлага солилцох замаар бусад Иргэний танхимын ажилтнуудад мэдээлэл өгөх, сурталчлан таниулах өдөрлөгийг улирал тутам зохион байгуулах, шинийг санаачлан, үйл ажиллагаагаа сайжруулсан Иргэний танхимын ажилтныг шагнаж урамшуулах талаар тус хорооноос санал авах, ажилтан өөрөө төлөвлөгөөнд тусгагдаагүй шинэлэг ажил, ТББ, ОУБ-тай хамтран хийж хэрэгжүүлэх ажлын бие даасан төлөвлөгөө гарган ажиллах зэрэг асуудлуудыг оруулан Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтэст хүргүүллээ.
Хуралдаанд Ёс зүй, өргөдлийн хорооны дарга Л.Ариунтуяа, гишүүн С.Амарбаясгалан, З.Бямбажав, Д.Мөнхтөр, Д.Нэмэхбат, Хурлын ажлын албаны дарга Ц. Алтанцацрал, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцлоо.
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЁС ЗҮЙ ӨРГӨДЛИЙН ХОРОО