Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 9.1.1-9.1.3-т заасан Хурлын хуралдааны чөлөө цагт бүрэн эрхийг нь тэдгээрийн Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ гэж заасан. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид сард 2-3 удаагийн хуралдааныг зохион байгуулж хэвшсэн байна. Тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудал, цаг үеийн мэдээлэл, төрийн дээд шагналд уламжлах тухай зэрэг асуудлаар тогтмол хуралдаж байна.