Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын ИТХ-ын Мэдээлэл, сурталчилгаа

2017-03-22

Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн танилцуулга самбар . Тус самбарыг  Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, ЗДТГ-ын байрны 2 давхарт байрлуулж иргэдэд мэдээллийг өгдөг. Танилцуулга самбарт баг тус бүрээс сонгогдсон Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн утас, цахим хаяг зэргийг бичиж олон нийтэд дэлгэн тавив. Ингэснээр Төлөөлөгч, сонгогчдын хооронд шууд харилцах, амьд холбоо бий болно.

Дархан сумын ИТХ-ын ажлын албанаас Төлөөлөгчдийн танилцуулга бүхий цаасан нугалбар / боршур/ бэлтгэсэн. Дархан сумын 18 багийн Төлөөлөгч, Багийн ИНХ-ын дарга нарт тараана. Түүнчлэн аймаг, сумдаас туршлага судлах айлчлалын хүрээнд танилцуулга материалыг дурсгаж хамтран ажилладаг.


Дархан хотод орон нутгийн 4 телевиз, үндэсний хэмжээний "МОНЦАМЕ" сайтуудад Дархан сумын ИТХ-ын мэдээ мэдээллийг цаг тухай бүрт өгч, иргэд олон нийтэд мэдээллийг хүргэж ажиллаж байна.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%