Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Оюутан цэрэг хөтөлбөрт 30 оюутан хамрагдана

2017-03-23

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 32 тоот тогтоолоор батлагдсан журмын болзлыг хангасан Дархан-Уул аймгийн их, дээд сургуулиудын төлөөлөл 30 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдахаар болжээ.

Аймгийн Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер Б.Оргилсайхан: “Засгийн Газраас баталсан тогтоол, журмын дагуу “Оюутан цэрэг” элсүүлэх ажлыг зохион байгуулж явууллаа. Энэ удаа тус аймгаас 30 оюутныг цэрэгт авах хяналтын тоо ирсэн. Эдгээрийг бид 18 нас хүрсэн, нэгдүгээр ангийн оюутан байх ёстой зэрэг шалгуураар бүртгээд бие бялдрын шалгалтыг нь журамд заасны дагуу гуравдугаар сарын 20-ны дотор авч дуусч байна. Дархан хот дахь их, дээд есөн сургуульд тодорхой тоо тогтоож квот зарлаж 50 гаруй оюутан бүртгүүлснээс эрүүл мэндийн комиссын үзлэгээр болон бусад шалтгааны улмаас хасагдсаар 30 оюутан хамрагдах болзол хангасан. “Оюутан цэрэг”-т тэнцэж шалгарсаныг нь энэ сарын 25-ны дотор Батлан Хамгаалах Яаманд нэрсийг нь явуулах ёстой. Ингээд батлагдаж ирсэн оюутнууд цэргийн ерөнхий бэлтгэл сургалтыг хоёр багц 96 цагийн онолын хичээлийг танхимаар ирэх сарын нэгнээс бямба, ням гарагуудад үзнэ. Үүний дараа тухайн оюутнууд дөрвөн багц буюу 560 цагийн цэргийн анхан шатны сургалт бэлтгэл хичээлийг ирэх зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-н хүртэл Эрдэнэт хотын 185 дугаар цэргийн ангид сургалтад хамрагдана. Дараа жил нь хээрийн сургалтыг орон нутагтаа зохион байгуулах юм” гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%