Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАА

2017-03-23

УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар болон бусад албаны хүмүүс Төв аймагт ажиллалаа. УИХ-н дарга эхлээд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшгийн хөндийд баригдаж байгаа “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын ажлын явц байдалтай танилцсан байна.
Дараа нь аймгийн Цагдаагийн газар, “Хүмүүн цогцолбор” сургууль болон аймгийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
УИХ-ын дарга М.Энхболд тойрогтоо ажиллах үеэр 4D Эхо аппарат болон Нэгдсэн эмнэлэгт шаардлагтай байгаа 6 нэр төрлийн тоног төхөөрөмж, 7 сумын Эрүүл мэндийн төвд пургон автомашин олгох батламжийг гардуулж өгчээ.
Мөн Зуунмод сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзаж цаг үеийн чанартай мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсож холбогдох яамны сайд нар хариулт өгөхөөс гадна зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өглөө. Тухайлбал Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу Зуунмод сумын Баянхошуу, Баруун Зуунмод багуудын сайжруулсан шороон замыг 6 дугаар сарын 15-ны дотор аспалтан хучилт хийж гүйцэтгэхээ мэдэгдэв. Харин УИХ-ын гийшүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай залуучууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 1,6 тэр бум төгрөгийн гэрээг байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%