Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР 43 ХҮН ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

2017-03-24

      Монгол улсын Ерөнхийлөгчийн 48 дугаар зарлигийн дагуу  Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 43 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар өнөөдөр /2017.03.24/ шагналаа.
     Төрийн дээд одон, медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн Засаг дарга С.Насанбат нээж үг хэлэн, баяр хүргэсэн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ уншиж сонордуулсан юм.
     Дархан-Уул аймгийнхаа 100 гаруй мянган иргэдийг манлайлж, хөдөлмөр, зүтгэлээ төр засагтаа үнэлүүлсэн салбар салбарын сайчууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулж, баяр хүргэхээр Монгол УИХ-ын гишүүн Б.Жавхлан, аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид,  аймгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.
    Уг арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дархан сумын 8 дугаар багийн өндөр настан Б.Пүрэвцэрэн шагнагдсан бол Алтан гадас одонгоор 23, Цэргийн гавьяаны одонгоор 3, Хөдөлмөрийн хүндэт медалиар 13, Цэргийн хүндэт медалиар 3 хүн тус тус энгэрээ мялаажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%