Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Орхон аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл "Эрүүл иргэн" сарын аянд оролцож байна

2017-03-20

  Аймгийн ИТХ-ын нэрэмжит "Эрүүл иргэн" сарын аянд Орхон аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл оролцож, сарын аяны шилжин явах туг, дэвтрийг гардан авлаа.

   Тус зөвлөлийн тэргүүн Т.Оюунцэцэг шилжин явах туг, дэвтрийг гардан авах үедээ аянд оролцож байгаадаа баярлаж байгаагаа илэрхийлж энэ жил аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн 20 жилийн ой тохиож байгааг дуулгасан юм. Зөвлөлийхөн сарын аяны хүрээнд аймаг сумын ИТХ, багийн ИНХ-ын дарга, Төлөөлөгчдөд, сонгуульт иргэд, багийн Засаг дарга нар, хэсгийн ахлагч нарыг хамруулан "Өөрийгөө таньж-бусдад хайр түгээе" сэдэвт лекц сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 24-ны баасан гаригт 15.00 цагаас Баян-Өндөр цогцолбор сургуулийн спорт зааланд зохион байгуулах, 3 хоногийн йогийн сургалтууд явуулах зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6033
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%