Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баян-Өндөр сумын багийн Засаг дарга нар иогоор хичээллэв

2017-03-21

   Орхон аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл "Эрүүл иргэн" сарын аяны хүрээнд багийн Засаг дарга нар, хэсгийн ахлагч, зохион байгуулагчид болон иргэдэд "Өөрийгөө таньж-бусдад хайр түгээе" сэдэвт лекц, "Эрүүл зөв амьдрах ухаан", "Зөв амьсгалж сурах нь таны эрүүл мэнд-гоо сайхныг аврана"  зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.

   Баян-Өндөр цогцолбор сургуулийн Урлагийн танхимд болсон уг сургалтаар 20 багийн 120 гаран ажилтнууд оролцжээ. Лекцийг иогийн дасгалтай хослуулан заасан нь сургалтанд хамрагдагсдад ихээхэн таалагдаж байгааг илэрхийлж, зохион байгуулалт сайтай болсныг онцлон Зөвлөлийхөнд талархаж байгаагаа дамжуулж байсан. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6034
4561 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%