Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гамшгаас хамгаалах сургуулилтад 38 мянган хүн хамрагджээ

2017-03-27

Дархан Уул аймгийн төв Дархан хотод 23-ны лхагва гарагийн 16 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарч аймгийн Онцгой Байдлын газраас өгсөн заавар зөвлөмжийн дагуу аж ахуйн нэгж байгууллагуудын ажиллагсад гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдлаа.
Аймгийн “Нутгийн удирдлагын ордон”-д ажил үүргээ гүйцэтгэдэг аймгийн ИТХ, ЗДТГ-ын 120 гаруй албан хаагчид дуут дохиогоор ажлын байраа орхин гарч заасан цэгт цугларсан юм.
Аймгийн Онцгой Байдлын газрын дарга Б.Батбаяр:“Өнөөдөр бид Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын хэрэгжилт хангаснаас гадна, 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлж байна. Гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон үед хэний ч туслалцааг авч чадахгүй болох хүндрэл учирч болзошгүй. Иймд иргэн бүр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангаж үүргэвчиндээ гамшгийн үед хэрэглэх гар чийдэн, эмийн сан, хоол хүнс, дулаан хувцас, бичиг баримт зэрэг шаардлагатай зүйлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ бүхнийг өнөөдрийн дадлага сургуулилтын үеэр манай газрын мэргэжилтнүүд хэд хэдэн хэсгүүдэд хуваагдаж ажиллагсад олонтой томоохон үйлдвэр байгууллагуудад очин шалгаж заавар зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн сургуулилтад аймгийн хэмжээнд 100 гаруй байгууллагын 38 мянга гаруй хүн хамрагдсан гэсэн дүн мэдээтэй байна.
Энэ жилийн дадлага сургалт нь үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын ажилтан албан хаагчдаас “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-ийн нарийн бичгийн даргын 2011 оны 8 дугаар захирамжийн биелэлт болон ухаалаг утастай иргэн бүрийн “Анхаар” аппликейшингийн хэрэглээг шалгаснаараа онцлог боллоо” гэв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%