Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-тай хамтран 2017.02.17-ны өдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Төвийн бүсийн 13 аймаг хөнгөлөлт эдлэх ба Дархан-Уул аймаг багтаж байна. Явуулын хэлэлцүүлэгт Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, ДСЦТСүлжээ ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Батжаргал, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ны Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төв, Дархан түгээх төв, Хэмжүүр тоолуур лаборторийн алба, Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтэс, Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтэс зэрэг 15 орчим хүний бүрэлдхүүнтэй оролцлоо.
Түүнчлэн МХГ-ын хэлтсийн дарга , улсын ахлах байцаагч Б.Оюунтуяа, Стандарчлал хэмжил зүйн хэлтсийн улсын байцаагчид оролцож иргэдийн асуултад хариулт өглөө. Дархан сумын 1-3 дугаар баг 3717 хэрэглэгчтэй. Үүнээс 1718 өрх ухаалаг тоолууртай бөгөөд шөнийн тариф 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж байгааг ДСЦТСүлжээ ХК-ийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Батжаргал хэлэв.
”Эрчим хүчний хэмнэлт-Иргэдийн амьдралд” явуулын хэлэлцүүлэгт Дархан сумын 1,2,3 дугаар багийн 80 орчим иргэд оролцож санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Иргэдийн зүгээс : Хэрэглэгч хангагч байгууллагын хоорондын харилцаа , Төлбөр тооцооны маргаан,Техник технологи нэвтрүүлэх үлдсэн айлуудад ухаалаг тоолуур суурилуулах зэрэг асуудлыг хөндөн ярив. Хэлэлцүүлгийн үеэр ДСЦТСүлжээ ХК-ийн хэмжүүр тоолуур лаборторийн алба тоолуурын баталгаажуулалт хийх, өр төлбөр шүүх, санал хүсэлт гомдол гаргасан 21 айлын асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.