Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Иргэдийн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв

2017-03-27

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас эрхлэн зохион байгуулсан “Эрчим хүчний хөнгөлөлт-Иргэдийн амьдралд” нээлттэй хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт тус сумын 1, 2, 3 дугаар багийн иргэд, “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн “Дархан хэрэглэгчдэд үйлчлэх төв”, “Дархан түгээх төв”, “Хэмжүүр тоолуур лаборторийн алба”, “Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтэс”, “Техникийн бодлого төлөвлөлтийн хэлтэс”-ийн төлөөлөл, аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын хэлтсийн дарга, Стандарчлал Хэмжил зүйн хэлтсийн улсын байцаагчид оролцлоо. Сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ: “Бид энэ удаагийн хэлэлцүүлгээ хотоос алслагдсан гэр хороолол бүхий гурван багт зохион байгуулж цахилгаан түгээх байгууллагын бүх салбар нэгжүүдийн удирдлагуудыг оролцуулж хэрэглэгч та бүхэнтэй уулзуулж санал хүсэлтийг чинь сонсохоор ирээд байна. Цахилгаан эрчим хүчний түгээлтийн талаар өөрсдийн санал хүсэлтэй чөлөөтэй илэрхийлж шийдвэрлүүлэх боломжтой” гэв.

ДСЦТС ХК-ийн дэд захирал Б.Батжаргал хийсэн мэдээлэлдээ: “Дархан сумын 1-3 дугаар багийн нутаг дэвсгэрт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Энэ оны тавдугаар сард системийн ажил мэргэжлийн уралдааны үеэр “Ширээ нуруу”-ны айл өрхүүдийг шинэ шугам сүлжээтэй болгоно. Ухаалаг тоолуурыг үргэлжлүүлж тавина. Мөн 1, 2 дугаар багт 2017-2018 он дамнаж бүтээн байгуулалтын ажлыг хийснээр төмөр замаас баруун тийшээ байрлах 1-3 дугаар багийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан асуудал найдвартай ямар ч асуудалгүй болно” гэв.


Хэлэлцүүлгийн үеэр гарсан саналын дагуу ДСЦТС ХК-ийн шуурхай баг ажиллаж тоолуурын баталгаажуулалт хийж хэрэглэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгч цаасаар болон биечлэн 30 гаруй иргэний хүсэлт гомдлыг хүлээн авч барагдууллаа. Мөн хэлэлцүүлэгт оролцсон иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу гурван газарт долоон ширхэг шон босгож айлуудын унжиж тасарсан гэмтэлтэй цахилгааны утасыг шинээр үнэ төлбөргүй сольж өглөө.
Тус хэлэлцүүлгийг цаашид хэсэгчилсэн байдлаар Дархан сумын 5-8, Мангиртын 15 дугаар багуудад явуулын хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%