Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-тай хамтран “Эрчим хүчний хөнгөлөлт-Иргэдийн амьдралд” нээлттэй хэлэлцүүлгийг 2017.02.17-ны өдөр зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт төрийн болон ТББ, Дархан сумын 1-3 дугаар багийн иргэдийн төлөөлөл бүхий нийт 80 орчим иргэд оролцов.
Иргэдийн санал шүүмжлэлийн мөрөөр Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-иас хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг Дархан сумын Иргэний танхимд ирүүлсэн байна. ДСЦТСүлжээ компани айлуудын оруулгын кабелийг шинээр солих, тоолуур төвлөрүүлсэн хайрцагт үзлэг шалгалт хийх, автомат ампер солих ажлыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэжээ.