Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МАНЛАЙЛЛЫН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛОВ

2017-03-27

     УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгын санаачлан хэрэгжүүлж байгаа "Залуу малчдаа дэмжих аян" нь өнөөдөр /2017.03.27/ Дархан-Уул аймагт буюу 18 дахь аймагтаа үргэлжиллээ. 
Аяны хүрээнд аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, ЗДТГ хамтран “Төрийн албан хаагчдын манлайллын ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт лекц, уулзалт ярилцлагыг зохион байгуулав.
Уг арга хэмжээнд Дархан-Уул аймгийн төрийн байгууллагын албан хаагчдаас бүрдсэн 80 гаруй хүн оролцсон юм. 
Дашрамд мэдээлэхэд УИХ-ын гишүүн Д.Гантулга нь Монголын морин спорт залуу уяачдын холбооны тэргүүнээр ажиллдаг бөгөөд үүнийхээ дагуу холбооныхоо салбар зөвлөлийг Дархан-Уул аймагт байгуулж, малчид уяачдын анхдугаар зөвлөгөөн хийсэн байна. 
Түүний эхлүүлсэн “Залуу малчдаа дэмжих аян”-ы үндсэн зорилго нь малчин залуусаа дэмжихэд оршиж байна.
Уг зорилгын хүрээнд 21 аймгийн 21 залуу малчинд тавин эм төлөг хандивлаж, буянт сүргээ арвижуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Дархан-Уул аймгаас нэг малчин өрхийг  сонгож 50 эм төлөг бэлэглэх юм. 
Залуу малчдаа дэмжих аяныг Монгол поп опера Увертюра хамтлаг “Монгол минь” тоглолтоороо дэмжин хамтран ажиллаж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%