Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨРИЙН АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТ 3 ДУГААР САРЫН 30 НД БОЛНО

2017-03-27

Дархан-Уул аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөөр төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зарлаж байна.

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэст Хөрөнгө оруулалт хариуцсан, Нийгмийн бодлогын хэлтэст Боловсрол, соёл, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтний орон тоонд тус тус шалгалт зарлагдсан байна. Мөн Хараа-Ерөө голын сав газрын захиргааны Усны нөөц, ус ашиглалтын зохицуулах нэгжид Хүн ам, хот суурины ус хангамжийн ашиглалт хариуцсан мэргэжилтэн, ХХҮГ-т Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ хариуцсан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн, МХГ-т Хүнсний худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнс, нийтийн хоолны үйлдвэрлэлийн асуудал хариуцсан Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч, эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч, Орон нутгийн өмчийн газарт Өмчийн хадгалалт хамгаалалт хариуцсан, Орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналт хариуцсан, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Санхүүгийн хяналт, аудитын албанд Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, Татварын хэлтэст татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагч, Захирагчийн албанд Дэд бүтэц, дулаан цэвэр бохир ус, үерийн байгууламж, инженерийн шугам сүлжээ хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 14 дэс түшмэлийн албан тушаалд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлажээ.

Харин туслах түшмэлийн албан тушаал буюу Хонгор сумын ЗДТГ-т Нийгмийн ажилтан, Багийн зохион байгуулагч, Шарын гол сумын ЗДТГ-т Төсөв төрийн сангийн асуудал хариуцсан, Дархан сумын ЗДТГ-т Газар, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 4 албан тушаалд шалгалт зарласан байна.

“Төрийн албаны мэргэшлийн шалгалтад орохиргэдийг аймгийн ЗДТГ-ын 313 тоот өрөөнд 2017 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд 09.00-12.30 хүртэл, 12.30-17.00 цаг хүртэл бүртгэж, шалгалтыг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр авах юм байна.

Шалгуулагчид ерөнхий мэдлэгийн төвшин тогтоох шалгалтцахимаар өгч, тэнцсэн тохиолдолд ур чадварын төвшин тогтоох шалгалт өгөх юм байна. Ур чадварын төвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт өгөх юм.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд шалгалтын байранд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.Шалгалтад орох иргэн шалгалтын Үйлчилгээний зардал болох 6000 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн 190051433 тоот дансанд тушаана.

Шалгалттай холбоотой мэдээллийгТөрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn аймгийн http://darkhan.gov.mn/цахим хуудаснаас болон7037-7323, 9908-4560 утсаар авч болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%