Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-03-27

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж 11 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар: 
     -"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүрэм боловсруулах ажлын хэсгийн мэдээллийн тухай" Ажлын хэсгийн ахлагч тэргүүлэгч С.Эрдэнэболд
     -"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн дэд  хорооны дүрэм болон ажиллах журам боловсруулах ажлын хэсгийн мэдээллийн тухай" Ажлын хэсгийн ахлагч тэргүүлэгч П.Жавзмаа
     -"Сүхбаатар дүүргийн Иргэний танхимын үйл ажиллагааны журам батлах тухай" Ажлын хэсгийн ахлагч тэргүүлэгч Ж.Цэцгээ
     -"Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын намын бүлгээс ирүүлсэн 12 дугаар албан бичгийн тухай" тэргүүлэгч П.Давхарбаяр
     -"Иргэдээ сонсоё” аяны тайлангийн тухай тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Азжаргал
     -"Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ухуулга сурталчилгааны материал тавих, байршуулах газрын жагсаалт батлах тухай" дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Эдмон
     -"Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны талаар хийж хэрэгжүүлсэн ажлын тухай" дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Бямбасүрэн
     -"Дүүргийн Бүртгэлийн хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай" дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Ариунжаргал
     -"Дүүргийн Засаг даргын орлогч нарыг чөлөөлөх, томилох талаар зөвшилцөх тухай", "Төрийн цол, одон
медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах  тухай Засаг даргын санал"-ыг дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч В.Гомбодорж нар танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.
2017 оны 3 дугаар сарын 13-наас 15-ны хооронд дүүргийн 20 хороонд зохион байгуулагдсан Иргэдээ сонсоё-Хамтдаа шийдье уулзалт хэлэлцүүлгийн үеэр иргэдээс ирүүлсэн саналыг ийнхүү тэргүүлэгчид хэлэлцээд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%