Уг тэмцээнд Баянзүрх, Хасу мегастарс, Монти Олуб, Баянгол, Дархан, Эрдэнэтийн Од, Архангай, Өвөрхангай, Дундговь, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Говьсумбэр, Сүхбаатар, Дорноговь, Сэлэнгэ, Булган, Багануур, Баянхонгор аймгийн баг тамирчид оролцож байгаа бөгөөд Монгол Волейболын холбооны мэргэжлийн шүүгчид шүүн явуулж байна. Эхний өдөр манай аймгийн эрэгтэй баг Хэнтий аймгийн багтай тоглож 3:1 харьцаатайгаар хожсон бол эмэгтэй баг Говьсүмбэр аймгийн багтай тоглож 3:0 харьцаатайгаар хожигдол хүлээлээ. Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Л.Цэдэнсодном дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн баг энэ тэмцээнд оролцож буй хүчирхэг багуудын нэг юм.