Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДЭМБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ДОКТОР СУ НЮУНТ У ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАА

2017-03-28

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт У Төв аймагт ажиллах үеэр Аймгийн удирдлагууд хүлээн авч санал бодлоо солилцон, хүндэтгэл үзүүлээ.

Уулзалтад суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн захирал Нямхүүгээр ахлуулсан ажлын хэсэг, ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа мөн ЭМГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийн салбар дундын ажлын хэсгийн гишүүд оролцлоо.

Энэ удаагийн уулзалтаар Төв аймаг болон ДЭМБ хоорондын хамтын ажиллагаа, 2016 онд Төв аймагт ДЭМБ-ын 50 мянган долларын санхүүжилтээр хийгдсэн Сум баг бүрт хүрч үйлчилье төсөл болон Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийн талаар танилцуулга хийж, санал солилцлоо.

Мөн Борнуур сумын эрүүл мэндийн төвд ДЭМБ-аас хүлээлгэн өгсөн зөөврийн Таблет бүхий эхо, ЭКГ, даралтын аппаратын ашиглалтын талаар мэдээллийг танилцууллаа.

Уулзалтын үеэр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Су Нюунт У-д хүндэтгэл үзүүлж, ЭМГ-ын хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдэл үлдээн, Аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр шагналаа.

Цаашид ДЭМБ болон Төв аймаг хооронд хэрхэн хамтан ажиллах талаар Доктор Су Нюунт У танилцуулж, ДЭМБ-аас Донор байгууллагууд руу бичиж буй Эрүүл мэндийн байгууллагуудыг зөөврийн оношилгооны аппаратыг сайжруулах болон техник аргазүйн дэмжлэг үзүүлэх төслүүдэд Төв аймгийн сумдын Эрүүл мэндийн төвүүдийг үе шаттайгаар хамруулах талаар мэдэгдсэн. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%