Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2017-03-28

Цагдаагийн албаны тухай хуульд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байхаар заасан.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын хурлаар Иргэний зөвлөлийн 5 гишүүнээс ажиллах хугацаа нь дуусч байсан 3 гишүүнийг чөлөөлж шинээр гишүүнийг сонгон шалгаруулах комисс байгуулсны хүрээнд комисс Хууль зүйн сайдын А/89 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж, Тэргүүлэгчдээс иргэний зөвлөлийн гишүүдийг томилсон.

Уг тогтоол гарсанаар Иргэний зөвлөл бүрэлдэхүүнээрээ хуралдаж зөвлөлийн даргаар Б.Зандрааг олонхын саналаар сонголоо. Дараагийн хурлаар 2017 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцэн батлах мөн аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй уулзахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%