Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТӨВ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР ШИНЭЧЛЭН БАТЛАГДСАН ХУУЛИА ХҮЛЭЭН АВЛАА

2017-03-28

Төв аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж батлагдсантай холбогдуулан хуулийн эх бичвэрийг хүлээн авах, Цагдаагийн тангараг өргөх, хууль сурталчлах ёслолын үйл ажиллагаа Зуунмод хотын Мөнх-Алдарын талбайд боллоо. Тус үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчид оролцож жагсан хүндэтгэл үзүүллээ. Тус шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль нь 9 бүлэг 42 зүйлээс бүрдсэн байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчлэн найруулсан эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Доржсүрэн, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%