Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“ЭРҮҮЛ МЭНД БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖ”-ИЙН ТУХАЙ ЯВУУЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2017-03-29

      Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд иргэдээс ирүүлсэн нийт өргөдлийн 70 гаруй хувийг хууль тогтоомж, дүрэм журмыг сайн мэддэггүйгээс үүдсэн гомдол бухимдал эзэлдэг. 
Тиймээс аймгийн ИТХ-ын дэргэдэх иргэний танхим, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран “Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын хууль тогтоомж түүнд орсон нэмэлт өөрчлөлт дүрэм журам” сэдвээр цуврал сургалтыг зохион байгуулж байна. 
Сургалтыг томоохон ААНБ-уудын ажилчид албан хаагчдыг хамруулан, явуулын хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Тухайлбал ДДС ТӨХК, ДДЦС ТӨХК, Дархан-Уус суваг ХК-ийн ажилчдад аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын сургалтын багийнхан “Нийгмийн даатгал”-ын багц хуулийн талаар  мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%