Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-03-29

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ээлжит шуурхай зөвлөгөөн энэ сарын 29-ны өдөр болж Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг, чиглэлийн талаар товч мэдээлэл хийв. 

Мөн үеэр өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг , даалгаврын биелэлтийн талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн Хурлын зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан ажилтан Б.Мядагмаа танилцууллаа
Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал холбогдох хэлтэс албадын дарга нараас цаг үеийн ажилтай холбоотой мэдээлэл авч холбогдох ажилтан албан хаагчдад тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгсөн юм. 
Шуурхай зөвлөгөөнд Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, Хурлын ажлын албаны ажилтнууд оролцов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%