Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажил эхэллээ

2017-03-30

  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасны дагуу аймгийн ИТХ-аас байгуулсан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ард иргэдийн амгалан тайван ажиллаж амьдрах, бүтээж, туурвих нөхцөлийг бүрдүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нэгтгэн  удирдаж байдаг. Зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан "Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцах" ажил  өнөөдөр /2017.03.29/ Шүүхийн тамгын газраас эхэллээ.
  ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнд Шүүх, Цагдаа, Прокурор зэрэг хууль хяналтын байгууллагууд ордог бөгөөд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва зөвлөлийн даргаар ажилладаг.
  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  НӨУЁ байгууллагын хувьд орон нутгийн бүх байгууллагатай танилцах шаардлага гардаг. Аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй  гэмт хэргийн гаралтыг  бууруулахад орон нутгийн хурал захиргааны байгууллага болон хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа чухал юм.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6034
4561 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%