Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст санал хүргүүлэв

2017-03-30

Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням Төлөөлөгч Э.Дэмбэрэлсамбуугийн хамт Малчин багийн Хөтөл хорооллын авто замын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Шалган бүртгэх товчооны орчмоос “төв зам”  дагуу /хөрсийг хусч тэгшилсэн зам/ цасны  ус гол шиг урсаж,  2 хэсэг газарт ус хуримтлагдаж нуур үүссэн нь авто машин зорчих боломжгүй болгосон байна. Хүүхдийн автобус шалган бүртгэх товчооны орчмоос хүүхдүүдээ авч, мөн тэндээ  буулгаж байна.

Хөтөл хорооллын замыг сайжруулах, шаардлагатай газарт нь гүүр барих асуудлыг төлөвлөж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн, аль ч улиралд  иргэд  саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар аймгийн Хөрөнгө оруулалт,хөгжлийн бодлого,төлөвлөлтийн хэлтсийн даргад санал хүргүүллээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%