Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан, Улаанбаатар хотыг холбосон авто замын шинэчлэлийн ажил эхэллээ

2017-03-31

             Дархан-Уул аймаг Улаанбаатар хотыг холбосон 1 дүгээр зэргийн төв замыг шинэчлэх ажлын хүрээнд эхний ээлжийн Дархан хотоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30 км авто замын зураг төслийг боловсруулах “MCPCGR” ХХК Дархан-Уул аймагт /2017.03.30/ ажиллалаа. Энэхүү ажлын хүрээнд тус 30 км авто замын трассын дагуу байгаа инженерийн шугам сүлжээ, төмөр зам, үерийн байгууламжийн судалгааг хийж тусгуулах судалгааны ажлууд хийгдэж байна.

           Уг инженерийн шугам сүлжээний судалгааг “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК, “ДДС”ТӨХК, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Монголын цахилгаан холбоо” ТӨХК, НААҮГ зэрэг дэд бүтцийн байгууллагуудын ерөнхий инженер, холбогдох инженерүүдтэй газар дээр нь зураглалыг хийж байна. Тус ажлыг аймгийн Захирагчийн алба, ХБХОТХ, ГХБХГ зохион байгуулан ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%