Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-03-31

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.9 дэх заалтыг хэрэгжүүлэх, төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж ойн төлөв байдалтай танилцах, Байгаль орчныг хамгаалах тухай, Ойн тухай, Амьтны тухай, Байгалийн ургамлын тухай,  БОНБҮ-ний тухай, Хог хаягдлын тухай, Усны тухай хуулиуд, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан журам, дүрэм, стандартын мөрдөлтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах, зөрчлийг бууруулах, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт болон иргэдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор аймгийн ИТХ-ын Байгаль орчин, боловсрол, соёл спорт, аялал жуулчлалын хороо, ИТХ-ын ГХУСАЗСЗ, БОАЖГ, МХГ, ЦГ, Ойн анги хамтран 3-р сарын 27-оос 3-р сарын 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Шалгалтанд Алтанцөгц, Баяннуур, Ногооннуур, Бугат сумдын газар нутагт оршин сууж буй айл өрх, иргэд болон үйл ажиллагаа явуулж байгаа ААНБайгууллагууд, байгалийн нөөц баялаг бүхий газрууд, холбогдох байгууллагууд хамрагдав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%