Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2017-03-31

Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Монгол улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөл, аймгийн  ИТХ-ын  Ажлын алба хамтран 2017 оны 3 дугаар  сарын 20-ноос  27 –ны өдрүүдэд тус аймгийн Эрдэнэ суманд байрлах “Ар жанчивлан” рашаан сувилалын газарт 27 сумын ИТХ-ын Төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгуулагдаж өндөрлөлөө.

 Сургалтаар “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “НӨУБ- Байгаль орчны асуудал”, “Иргэдийн оролцоо иргэдтэй харилцах нь”, “НӨУБ-ын эрх зүйн үндэс” сэдвүүдээр “Орон нутгийн хөгжлийн хүрээлэн”-ийн багш нар хичээл зааж,  аймгийн 27 сумын 423 төлөөлөгчийг оролцуулж сумын нийт төлөөлөгчдийн 81%-ийг хамруулж мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%