Жил бүр уламжлал болгон зохиогддог “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болох гэж байна. Зохион байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу “Улаанбаатар Марафон-2017” цомыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, дэргэдэх харъяа хэлтэс алба, байгууллага аж ахуйн нэгжээр аялуулж эхэллээ.
Өнөөдөр буюу энэ сарын 31-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцоо олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр хуваарийн дагуу дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгальд шилжүүлэн өгсөн юм.
Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой уг тэмцээнийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдана.