Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дарханаас 35 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байна

2017-04-03

Засгийн газрын тогтоолоор “Оюутан цэрэг” хөтөлбөр 3-н жил амжилттай хэрэгжиж ирсэн. 3-н жилийн хугацаанд нийт 2390 оюутан хамрагдсан бөгөөд энэ онд 1000 оюутан байхаар Батлан хамгаалах сайдын тушаал гарчээ.

Дархан-Уул аймгаас тус хөтөлбөрт 35 оюутан хамрагдаж өнөөдөр /2017.03.31/ “Дархан Өргөө” политехникийн коллеж дээр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого8 төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга дэд хурандаа Ц.Энхтөр болон бусад албаны төлөөлөл байлцлаа.

Дархан-Уул, Орхон аймгийн их дээд сургуулийн 100 оюутан 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01 хүртэл Дархан Өргөө сургуульд онолын хичээлийг судлах ажээ. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтаа 06 дугаар сарын 15-аас 08 дугаар сарын 15-ны хугацаанд Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид хийх ажээ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр цэргийн насны залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах шинэчлэл, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаагаараа ач холбогдолтой ажээ.

Оюутан залуус эх орноо батлан хамгаалах, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж байгаа нь үр дүнд хүрэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%