Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

2017-04-03

Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Хөдөлмөрийн  аюулгүй  байдал эрүүл ахуйн дэлхийн өдөр” хэмээн тунхаглаж тэмдэглэдэг бөгөөд энэхүү өдрийг угтаж Төв аймгийн ХАБЭА-н салбар хороо, аймгийн ХХҮГазартай хамтран сарын аян зохион байгуулахаар өнөөдөр нээлтийн арга хэмжээг Мөнх-Алдарын талбайд зохион байгууллаа.
 Нээлтийн арга хэмжээг ХАБЭА-н салбар хорооны дарга бөгөөд Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар: Энэ жилийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг “ Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэе” уриан дор  Нийгмийн түншлэлийн 3 талт хамтын  ажиллагааны  хүрээнд  хамтран зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Сарын аяны хугацаанд хуулийн хэрэгжилтийн  үзлэгийг  тодорхой салбарт хийх Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч  байгууллагаыг олноор бий болгоход арга зүйн  зөвлөгөөгөөр  туслан дэмжих ,  хууль тогтоомжийг сурталчилах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар шинэлэг, үр нөлөөтөй олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгааг онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9545
7865 / 82%
1040 / 11%
305 / 3%
335 / 4%