Өвөрхангай
аймгийн Бат-Өлзий суманд зохиогдсон өсвөрийн боксчдын Улсын
аварга шалгаруулах тэмцээнд Сэлэнгэ аймгийн боксын “Улаан ирвэс”
клубын баг тамирчид оролцож 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медалийн эзэд болж багаараа
хоёрдугаар байрыг эзэлсэн амжилт үзүүлжээ. Тус тэмцээн 3-р сарын
28-аас 4-р сарын 02-ны өдрүүдэд явагдаж 33 багийн 259 тамирчин оролцсоноос
Сэлэнгийн “Улаан ирвэс” боксын клуб дээрх амжилтыг үзүүлж Улсын чанартай
тэмцээнийг өнгөлжээ.
Амжилтын эзэд болсон өсвөрийн боксчид маань
аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Боксын холбооны тэргүүн Г.Бямбаад тэмцээн
уралдаан бүрт нь дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлэн уулзлаа.
Оролцсон
тэмцээн уралдаан бүрээсээ олз омогтой, медалийн буухиатай ирж Сэлэнгэ
нутгийнхаа спортын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа өсвөрийн тамирчиддаа аймгийн
ИТХ-ын дарга, аймгийн Боксын холбооны тэргүүн Г.Бямбаа амжилт хүсч цаашдаа ч
Сэлэнгэ нутгийнхаа нэрийг улс, тив, дэлхийд цуурайтуулж явахыг хүсэн ерөөлөө.