Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

40-ийн постоос Дархан хаалга хүртэл 4 км замын ойр орчмыг цэвэрлэв

2017-04-04

            Ханш нээгдэж ичигсэд хөдөлдөг энэ өдөр Дархан сумын ЗДТГ болон 18 багийн нийт ажилтан албан хаагчид 40-ийн постоос Дархан хаалга хүртэл 4 км замын дагуух хөвөө, жалгыг цэвэрлэн 40 килограммын багтаамж бүхий 100 аад шуудай хогийг төвлөрүүлэн хогийн цэгт хүргэв. Хот хоорондын зам дагуу зорчихдоо иргэд ус ундааны сав, архи пивоны шил, лааз, хоол хүнсний уут, баглаа боодол зэргээс гадна ариун цэврийн цаас, эмэгтэйчүүдийн хэрэглэл, хүүхдийн памперс зэргийг ил задгай хаях нь их байна.

Хагас зуун жил өнгөрсөн ч газрын хөрсөнд шингэж задардаггүй химийн нэгдэл бүхий хортой хог хягдлуудыг ингэж ихээр хаяж байгаа нь байгаль дэлхийгээ бохирдуулаад зогсохгүй өөрсдийн эрүүл мэнддээ үнэлж болшгүй сөрөг үр дагавар авч ирэх эрсдэлтэй гэдгийг иргэд АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. Өнөөдөр нэг нь цэвэрлэсэн ч маргааш нөгөө нь хаясаар байх Монголын нийгмийн эмгэнэлт дүр зургийг удаан давтагдаасай гэж хүсэх хүн байхгүй нь лав. Тиймээс өөрийн, өрөөлийн, эх орныхоо “Эрүүл хөгжил”-ийн төлөө ХОГОО ИЛ ЗАДГАЙ БҮҮ ХАЯ! гэж Дархан сумын ЗДТГ-аас нийт иргэддээ уриалж байна. Хаврын салхи шуурга дэгдэж хуурайшилт эхэлсэн энэ үед элдвийн халдварт өвчний тархалт ихсэх хандлагатай байдаг.

               Менингококкт халдварын тархалт нэмэгдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаатай холбогдуулан уг өвчний халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай аймгийн Засаг даргын албан даалгавар, Дархан сумын Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу менинкоккт халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах зорилгоор Дархан суманд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгж байгууллагууд, их дээд, ерөнхий боловсролын сургуулиуд болон СӨБ-ын байгууллагуудад байгууллагынхаа дотор түүнчлэн гадна 50 м талбайд халдваргүйтэл, цэвэрлэгээг хийх үүрэг даалгаврыг өгсөн юм.

            Дархан сумын ЗДТГ-аас зохион байгуулсан өнөөдрийн цэвэрлэгээ ч орон нутгийн удирдлагуудаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хийгдэж байгаа цэвэрлэгээ, ариутгалын ажлын нэг хэсэг гэж ойлгож болох юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1554
615 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%