Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат болон Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг нар өнөөдөр /2017.04.04/ аймгийн Прокурорын газрын үйл ажиллагаатай танилцаж, ажил хэргийн ярилцлага өрнүүллээ. ![](http://103.17.109.33/medias/1b20f893-cad2-4153-b766-8646adfa5abd.JPG)
Уулзалтын эхэнд аймгийн Прокурорын газраас 2016 онд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр хийсэн ажлын тайлан мэдээллийг тавьсан юм. ![](http://103.17.109.33/medias/d1cf8e0b-c227-42ce-807c-e55d27fdf9e5.JPG)
Тус байгууллага нь олон нийтэд ил тод, нээлттэй байх бодлогыг баримталж ажиллах бөгөөд үүний хүрээнд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, мөн сургалт сурталчилгааны ажлыг шат шатны төрийн байгууллагуудад явуулж байна хэмээн Дархан-Уул аймгийн прокурорын газрын Хууль цаазын итгэмжит зөвлөх, хуульч Ц.Мөнхбат мэдээлэв.![](http://103.17.109.33/medias/e3d38eb4-a23b-4a6d-867a-98f1311740f3.JPG)
Мөн аймгийн Засаг дарга С.Насанбат: Аймаг, орон нутгийн хөгжлийн бодлого нь нийгмийн салбарт бүрт, тэр дундаа хүүхэд багачууд, оюутан залуус, ахмадууд, эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжил, төлөвшилд чиглэгдсэн байдаг. Тухайлбал Хүүхэд хөгжлийн ордон, Залуучуудын хөгжлийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг нэрлэж болно. Энэ бүхэн эргээд иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж буйг онцлов. ![](http://103.17.109.33/medias/abfd0b9b-9ee5-4a25-b3e2-a0007e10674f.JPG)