Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СЭЛЭНГЭ АЙМАГ НЬ “ҮНДЭСНИЙ ТОХИРЛЫН ТЭМДЭГ” ХЭРЭГЛЭДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТООГООР ОРОН НУТГИЙН ХЭМЖЭЭНД НЭГДҮГЭЭРТ ОРДОГ

2017-04-05

      Сэлэнгэ аймаг нь “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэдэг бүтээгдэхүүний тоогоор Орон нутгийн хэмжээнд 1-р байранд ордог.
    “Үндэсний тохирлын тэмдэг” нь гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний үндсэн түүхий эдээс эхлэн бэлэн бүтээгдэхүүн болох, уг бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт болон хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх бүх шат дамжлага нь холбогдох стандарт, чанарын шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг юм.
      Манай аймгийн хувьд нийт 5 аж ахуй нэгжийн 7 бүтээгдэхүүн “Үндэсний тохирлын тэмдэг”-ийг хэрэглэх эрх авсан байдаг. 2017 оны 03-р сард
      - Шаамар сумын “Аргангат” нөхөрлөлийн “Шижир” нэрийн зөгийн цэвэр бал,
      - Сүхбаатар сумын “Үжээд” ХХК-ийн “Сэлэнгэ” боролзгонотой цай,
       “Сэлэнгэ” нохойн хошуутай цай,
       “Сэлэнгэ” шимт цай,
      - Сүхбаатар сумын “Сэлэнгэ” талхан цехийн “Сэлэнгэ” нэрийн том талх зэрэг бүтээгдэхүүнүүдэд “Үндэсний Тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийг 3 жилийн хугацаатай сунгагдлаа.
     Стандарт хэмжил зүйн хэлтэс нь чиг үүргийн дагуу “Үндэсний Тохирлын тэмдэг” хэрэглэх эрхийг сунгах ажлын хүрээнд холбогдох арга зүйн зөвлөгөөг өгч аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа.
      Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулиар “Үндэсний тохирлын тэмдэг”-тэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, экспортлох, импортлоход хяналт баталгаажуулалтад давтан хамруулахгүй гэж заасан байгаа нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээнд ямар өндөр итгэл үзүүлж байгаагийн тод жишээ юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%