Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ОРХОН ГОЛД ЦӨМӨРСӨН АВТОМАШИНЫГ ТАТАЖ ГАРГАЛАА

2017-04-05

       Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг 3 цагийн турш ажиллаж татаж гаргалаа.

     Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын шуурхай дуудлагын 7036101 дугаарын утсанд 2017 оны 03 дугаар сарын 26-ны 11 цаг 30 минутанд Сүхбаатар сум Цагаан эрэг 2-р баг Нүхэн гүүрийн гарам  Орхон голд  автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга а/д Х.Ганхуягаар ахлуулсан 5 албан хаагч, 1 автомашинтай 11:36 цагт ангийн байрлалаас гарч 11:43 цагт дуудлага өгсөн газарт очиход Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5-р багийн иргэн Г.Төмөрбаатар нь 80-20 УНЛ улсын дугаартай STAREX маркын автомашинтай Орхон голын мөсөн дээгүүр зорчиж яваад автомашин нь урд хэсгээрээ мөсөнд цөмөрч орсон байдалтай байжээ. Аврагчид нэг автомашинаар татаж дийлэхгүй байсан тул ГТУА-х 36-р ангийн захирагч д/х Б.Батбаяраар ахлуулсан 5 албан хаагч 2 автомашинтай нэмэлтээр ирж 3 цаг ажиллан 14:26 цагт цөмөрсөн автомашиныг татан гаргаж жолооч Г.Төмөрбаатарт хүлээлгэн өгчээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%